Санхүү эрхэлсэн захирлуудын клуб

Санхүү эрхэлсэн захирлуудын /CFO/ клуб нь санхүүгийн мэргэжилтнүүдийн хэлхээ холбоог өргөжүүлж бэхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2009 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, Санхүү эрхэлсэн захирлын мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг тогтоох, мэргэжлийн хэлхээ холбоог өргөжүүлэх, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх асуудалд онцгой анхаарч ирсэн билээ.

Санхүүч оюутны клуб

Санхүүгийн зах зээлийн холбоо нь ирээдүйн шилдэг санхүүчдийг бэлтгэх, нэгтгэх зорилгоор санхүүч оюутны клубийг 2011 оны 05 сарын 21-ний өдөр “ACI students’ club” нэртэйгээр үүсгэн байгуулсан. ACI оюутны клуб нь санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцдаг шилдэг оюутнуудын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил бүр шинээр гишүүн элсүүлэн, залгамж халаагаа бэлтгэдэг.

Дотоод үйл ажиллагаа

Клуб нь гишүүддээ дараах салбаруудын хүрээнд онолын болон практик мэдлэг олгодог. Үүнд: Эдийн засаг, нийгэм, санхүүгийн зах зээл, бизнес, санхүүгийн удирдлага гэх мэт

Гадаад үйл ажиллагаа

  • Жил бүр уламжлал болгон Монголын хамгийн том бизнес кейс уралдаан болох “Business case challenge” тэмцээнийг Монголын бүх их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг.
  • Иргэдийн дунд “Listen, Learn and LEAD” буюу хөрөнгийн зах зээлд хэрхэн нэвтрэх, судалгааны ажил хэрхэн бичих болон амжилттай бизнес эрхлэх тухай 3 өдрийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг.